Амьдралын зөв дадал зуршил, зөв хүмүүжлийн тухай

Идэж уухаа жаахан зохицуулмаар байна.

Зөв хоол гэдэг нь өөрт тохирсон хэмжээгээр, өөртөө хэрэгтэй зүйлийг олж идэх болохоос биш төмс идэхгүй, гурил идэхгүй байхаар болчихдог зүйл биш л дээ.

Тохирсон цагт нь тохирсон хүнсээ өөртөө тааруулж идэх нь л чухал байна. Сайхан сайхан ажил бүтээгээд, гэр бүл нь сайхан явсан хүмүүс ирэх юм.

Даанч өөрсдөө махлаг, жин ихтэй, эрүүл мэндийг нь асуухаар жилийн өмнө шинжилгээ өгсөн гайгүй гэсэн гээд өөрийгөө хуураад явж байдаг.

6 сардаа 1 удаа шинжилгээ өгөөд, өөрийгөө нэг жаахан хайрлаад, цай хоол ундаа сайхан идээд, хэрэгтэй амин дэмээ авмаар байна аа. Манайхны эрүүл мэндийн асуудал даанч хайран байна. Дээрээс нь хоббитой хүн их цөөхөн орж ирж байна. Ямар ч хоббигүй. Аз жаргалгүй. Нүдний гал нь унтарчихсан.

Байрны зээл, хүүхдийн сургууль, хоол унд, өөрийн гэсэн жижиг бизнесээ босгочих гээд л үзээд байгаа боловч ямар ч хоббигүй.

Хүн хэр их хоббитой байгаагаасаа хамаараад ажил төрөл бизнес амжилттай байна гэж боддоггүй. Гоё фитнест явж байгаад тэнд явдаг хүмүүстэйгээ танилцаад бизнесээ босгосон зөндөө хүмүүс байдаг. Сайхан авто машин сонирхож байгаад холбооныхонтойгоо танилцаад, машин тэргээ арчилж, хажуугаар нь хамтарч олон зүйл хийгээд амжилттай яваа хэдэн мянган залуучууд байна.

Гол нь хүнд гайхуулах биш өөрийн гэсэн гоё хоббигоо хөгжүүлж чадсан хүн эрүүл саруул байж, гэр бүлийн харилцаа, бусад зүйлс нь баяр хөөртэй, өөртөө итгэлтэй урам зоригтой байдаг юм шүү.

Хэдүүлээ энд өдөр бүр Фэнг Шүйн зөвлөгөө авдаг. Үүн шигээ эрч хүчтэй сайхан амьдардаг, нэг тийм жижигхээн амжилтай вант улс болчих юм бол олон хүмүүст үлгэрлэж дуурайлал үзүүлэх боломж бий.

Бас инээж жаахан хөгжилтэй байх хэрэгтэй. Бүгд яаж ийж байгаад хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ямар ч хошин шогийн мэдрэмжгүй, болж өнгөрч байгаа зүйлийг ерөөсөө эерэгээр ойлгож хүлээж авдаг хүн их цөөхөн байна.

30-аас дээш настай болоод ирэхээрээ өө би оройтсон, би болчихсон, би амжаагүй, би боломжоо алдсан гэж өөрийгөө буруутгаж, нээх их хүүхэд хүүхэд гэсэн хүмүүс их болжээ. Хүүхэд мэдээж хамгийн чухал. Гэхдээ чи өөрөө хүүхдэдээ үлгэрлээгүй байж хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм бэ? Чи өөртөө аз жаргал инээд хөөр хүсээгүй, чи өөртөө итгэлгүй байж яаж хүүхдээ аз жаргалтай, хайрлах мэдрэмжтэй хүн болгож хүмүүжүүлэх юм бэ?

Иймд нэг амьдралын зөв дадал зуршил зөв хүмүүжилтэй баймаар байна. Чи өөрөө жаахан соёлтой, хүмүүжилтэй баймаар байгаа шүү. Заавал хэлмээр байгаа тул зөвөөр ойлгоорой

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал