Фэнг Шүй гэдэг зүйлтэй танилцаад судалж байхад бидний мэддэг хэр нь, мэддэггүй нэг зүйл нь гэрийн хоолны сэтгэл зүй гэдэг зүйл маш чухал юм. Гэртээ хоол хийхээрээ л таргалчихна даа, би ийм төрийн хоолыг муу хийдэг, миний хийсэн хоол таалагдах болов уу, өлсөж байна бушуухан нэг зүйл хийгээд идчихье, энэ хоол бол ийм л байдаг гэж сэтгэл зүй, зүрх сэтгэлээ зориулаагүй, гэрийнхээ хоолонд сэтгэл гаргаагүй, цадаж л байвал гэж хоолондоо ханддаг айл өөдөлдөггүй. Галаа хэрхэн тааруулах уу, тос, амтлах материалаа хэрхэн сонгох уу гэдгээс хүний сэтгэл харагддаг. Гэртээ хийх хоолондоо сэтгэл гаргаж, мэдрэмжээрээ сайхан хоол хийдэг айл өөдөлдөг. Одоо цагт бүх зүйл хөгжсөн энэ үед амт муутай хоол хийх нь утгагүй зүйл. Амт муутай хоол хийдэг айлын энерги удаашралд ордог. Иймээс хоолондоо сэтгэл гаргаж, анхаарах хэрэгтэй.
Шинэ мэдээ