Юмыг нэг талдаа гаргаад ул суурьтай шийдэж байгаарай. Бид зүгээр л зарим зүйлийг аргацаагаад өнгөрдөг. Жаахан мах аваад, олсон мөнгөө өнөөдөр хэрэглэх зүйлдээ тааруулаад, ер нь л яаж ийж байгаад болгоод аргацаагаад өнгөрдөг. Заримдаа төлөвлөгөөгүй, заримдаа зүгээр л цаг өнгөрөөсөн байдлаар ханддаг.
Толгой өвдөхөөр толгойн өвчин намдаах эм ууж, үс унахаар зүгээр л үс уналтын шампунь аваад унахаа болино гэж боддог. Толгой өвдөөд байгаа бол тархины хүчил төрөгч дутагдаж байна уу? Буруу амьсгалаад байна уу? Юунаас болж толгой өвдөөд байгаагаа сайн олж тогтоож шийдэх хэрэгтэй. Үс чинь унаад байгаа бол хуйх оношлох камер гүйлгэж хараад яагаад унаад байгаа гэмтлээ оношлоод яаж ийж байгаад эмчлүүлэх хэрэгтэй. Юмаа нэг талдаа гаргаарай. Яаж зэрэг амжуулах уу? Яаж цагаа ашиглах уу? Яаж өөрчлөх үү гэж бод. Цаг тухайд нь юмаа амжуул. Цаг тухайд нь шийд. Тодорхой бай. Аль ажил нь чухал аль ажил нь яг одоо хэрэгтэйгээ ялгаж салгах хэрэгтэй.
Бүх юмыг амжуулах гэж өөрийгөө битгий зовоо. Зөвхөн хэрэгцээтэй шийдэхгүй бол болохгүй зүйлээсээ ажлаа аваад хийх хэрэгтэй. Нэг мэдэхэд та өөртөө итгэлтэй аз жаргалтай нэгэн болсон байх болно. Хэн нэгнийг аз жаргалтай болгох гэж өөрийнхөө мөрөөдлөөс битгий хумслаарай. Хүн бүрийг та аз жаргалтай болгох боломжгүй учраас өөрийнхөө чадах зүйлийг л хийгээрэй. Бүх зүйл сайн байх албагүй. Заримдаа муугаар эргэж болно. Шийднэ, нэг талдаа гаргана гэдэг нь байнга сайн шийдэгдэхийг хэлэхгүй. Заримдаа муугаар ч хамаагүй асуудал нь шийдэгдэж байгааг хүлээн зөвшөөрч өөрийгөө болон гэр бүлээ, хүсэл мөрөөдлөө, урам зоригоо хамгаалах хэрэгтэй гэж хэлмээр байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ