Ажлын байр гэдэг бол бидний хоёр дах гэр юм. Ажлын ширээ, бичиж буй балаас нь авхуулаад бүх зүйл ажлын орчин болдог. Ажлын байраа яаж хадгалж үлдэх, хэрхэн хамгаалах, хэрхэн дэмжихтэй холбоотой зөвлөгөөг хүргэж байна.
Ажлын байр гэдэг бол бидний хоёр дахь гэр. Тэр утгаараа дараах 3 зүйлийг ажлын байран дээрээ онцгой анхаарах хэрэгтэй.
-
Ажлын байрны цэвэрхэн орчин. Иймд маргааш ажлын байран дээрээ очоод бүгд ажлын байраа сайхан цэвэрлээрэй. Цэвэрлэх усандаа бага зэргийн давс хийнэ. Давс хийж байхдаа: Муу бүхэн цайрч, сайхан бүхэн ил гарна, бүх зүйл гайхалтай болж, давсны ариун хүчээр бүхнийг өөрчилж байна хэмээн бодно. Ингэж усандаа ганц халбага давс хийгээд тоосоо арчиж, ажлын байраа цэвэрлээрэй.
-
Үнэр. Үнэр дотроо ямар нэгэн жимсний үнэртүүлэгч ажил дээрээ үнэртүүлээрэй. Алим, манго, банана, усан үзэм, тарвасын үнэр ажилд, мөн үйлчлүүлэгчээ дуудахад онцгой үр нөлөөтэй.
-
Гэрэл гэгээ маш чухал. Цахилгаанаа үзүүлж, шатсан гэрлээ сольж, бүдэгхэн бол гэрэл нэмж, ширээн дээрээ ширээний гэрэл асаах гэх мэт бүүдгэр таагүй гэрлээс зайлсхийж гэрлээ анхаараарай.
За тэгээд энэ гурван үндсэн зүйлийг хангасан байхад бүх зүйл гайхалтайгаар өөрчлөгдөх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ