Бяцхан хүүхдэдээ айдсаа даван туулахад нь туслах зөвлөмж

Хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой зөвлөгөө:

Бид нар ярьдаг. Буцаад хүүхэд болох юмсан. Юунаас ч айхгүй юунд ч санаа зовохгүй гэх мэт. Гэтэл хүүхдийн хүрээлэн буй орчин гэр бүлээсээ хамаараад том хүнээс дутуугүй санаа зовох зүйл их байдаг гэдгийг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Хүмүүсийн орлого нь өсөхийн хэрээр хэрэгцээ нь томордог шиг. Бяцхан хүүхдүүд юунаас айгаад байгааг мэдэх нь хамгийн түрүүнд чухал. Жишээлбэл: Зуслан дээрээ шоргоолжноос айдаг байлаа гэж бодъё.

- Хамгийн түрүүнд хүүхдэдээ шоргоолж гэж ямар амьтан байдаг талаар бяцхан танин мэдэхүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Түүнийг ашиг тус болон хор хөнөөл, амьдрах хэв маягийн талаар. Бага насны хүүхэд нь иймэрхүү зүйлийг ойлгож хүлээж авах нь муу учир тэдний сэтгэхүйд таарсан өнгөт тараах материал болон хүүхэлдэйн киногоор тайлбарлаж өгч болно.

- Дараа нь амьдарч буй орчин хамтдаа судалж мөн өөрийнхөө гаран дээр явуулж ямар ч аюулгүй гэдгийг нь харуулж үзүүлэх хэрэгтэй байдаг. Хүсвэл шоргоолжийг шороотой шилэнд хийгээд тэжээлгэж болно. Энэ нь тус амьтнаас айхгүй болгох хамгийн шилдэг арга.

- Өөрсдөө хэрхэвч хүүхдийнхээ айж байгаа зүйлээс айж байна гэсэн мэдрэмж төрүүлж болохгүй.

- Хүүхдээ айдастайгаа нүүр тулж асуудлаа шийдэхэд нь туслах хэрэгтэй.

- Жижиг хорхой шавжаас айдаг хүүхдийн амьсгалыг нь анзаараарай. Ихэнх хүүхэд айсан үедээ амьсгалаа буруу авч түүнээсээ болоод улам түгшдэг. Тиймээс амьсгаагаа хэрхэн зөв авч гаргах талаар зааж зөвлөөрэй.

Туршаад үзээрэй баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал