Хэн нэгнээс юу ч бүү хүлээ

Уг нь жаахан л сэтгэл хүлээсэн юм. Намайг хайрлах байх, тэврэх байх, үнсэх байх, баярлалаа гэж хэлэх байх, одоо ойлголоо гэж хэлэх байх гэх мэт.

Хайрлах тусмаа улам их сэтгэл хүлээдэг. Зарим зүйлийг талархалтайгаар хүлээж аваад, ирээгүй зүйлд харамсахгүй байх ухаанд суралцах нь хүний амьдралын бас нэгэн чухал сурах ёстой зүйлүүдийн нэг юм. Бид нар эрт босож, өглөө цайгаа ууж, хүнтэй эвтэй харьцаж, муу хүмүүсээс зайгаа барих мэт энгийн зүйлсэд суралцдаг хэр нь ямар нэгэн сэтгэлийг хэн нэгнээс хүлээхгүй байх ухаанд жоохон дутуу суралцдаг.

Болох зүйл болдгоороо л болно. Болохгүй зүйлийг хичээгээд ч нэмэргүй гэдэгт санал нэгдэж ухаалаг байгаарай. Зарим зүйлийн араас болгох гэж хэтэрхий хөөцөлддөг.

Жишээ нь: Амьдрал нь болж бүтэхгүй болсон хүүгийнхээ араас хөөцөлдсөөр л байдаг. Тусыг эс олдог. Бэртэйгээ, үр хүүхдүүдтэйгээ харилцах гэж хичээх тусам л харилцаа нь муудаад байдаг. Үүний шалтгаан нь хүүхдүүдээсээ хэтэрхий их сэтгэл хүлээж, эцэст нь өөрөө сэтгэл санаагаар хохирч урам нь хугардаг. Учир нь хүүгээ хүүхэд байхаас нь авхуулаад биеийг нь даалгах, амьдрах ухаанд суралцуулаагүй байна гэсэн утгатай юм.

Иймд зүгээр л орхи. Биеийг нь даалга, бүх зүйл аяндаа өөрчлөгдөж, сайхан болсон байх болно. Хамгийн чухал нь хэн нэгнээс юу ч битгий хүлээ. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал