Туршлага

Хүмүүст дараах гурван туршлага байх хэрэгтэй.
1. Амьдрах туршлага. Амьдралдаа ерөөсөө сонирхолтой, өөрчлөлт огт хийдэггүй хүмүүс байдаг. Шинэ зүйл нэмэх гэхээр бүхнээ алдах гээд байгаа юм шиг. Аль хэдийн алдаад байх зүйлгүй болж цаг хугацаа өнгөрөөд байна гэдгийг ойлгодоггүй.
2. Хөрөнгө оруулах туршлага буюу зарцуулах туршлага их дутмаг санагддаг. Хувцас, хоол унд, өөртөө хөрөнгө оруулж байгаа байдал гэх мэт зүйлсээ эргээд нэг хараад үзээрэй. Заримдаа амьдралд огт өөрчлөлт авчрахгүй зүйлд хэрэгтэй юм шиг хөрөнгө оруулаад хэсэг хугацааны дараа харамсах нь бий. Иймээс өөрийгөө болон гэр бүлээ хэзээ эрхлүүлэх үү? Мөнгөнийхөө хэдэн хувийг хадгалах уу гэх мэт олон зүйлс дээрээ анхааралтай байгаарай.
3. Хайрлах туршлага буюу сонсох илэрхийлэх туршлага дээрээ анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө гоо сайхан, өөрийнхөө эрүүл мэндийн асуудал бол зөвхөн таны асуудал. Заримдаа хүүхэд гаргаад, хүүхдээ хараад гэртээ суугаад гэх мэт тайлбар тавьж өөрийгөө орхигдуулах нь бий. Энэ нь эргээд хайр сэтгэл, гэр бүлийн харилцаа гээд олон зүйлд сөргөөр нөлөөлдөг. Ганц бие хүмүүс ч гэсэн хосоо хайхаас илүүтэйгээр өөрөөсөө би хүнийг хайрлаж чадах уу? Би хүнийг сонсож, мэдэрч бас өөрийгөө илэрхийлж чадах уу гэдгээ сайн бодоорой.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал