Гэр бүлийн уур амьсгал тэр дундаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг юм бол. Энгийн 5 зөвлөгөө
1. ХҮН БОЛОХ ЭХ СУУРИЙГ НЬ ТАВЬ
Энэ нь мэдээж гэр бүлийн орчин хамгийн чухал. Хэрэв гэр тань халуун бүлээн уур амьсгал дутмаг, хоорондоо эв түнжин муутай, зөрчилтэй байдаг бол үүнийг томчууд даруй өөрчлөх хэрэгтэй. Учир нь та хүүхэддээ хичнээн зөв юм яриад гэр бүлийн чинь уур амьсгал эсрэгээрээ байдаг бол хүүхэд зохих хүмүүжлээ олж авч чададгүй байх нь.
2. ХҮМҮҮЖЛИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ
Хүүхэд хүмүүжлийг харах, сонсох мэдрэхүйгээрээ хамгийн түрүүнд тусгаж авдаг. Та хүүхэддээ худал хэлж болохгүй гэж хэлчээд өөрөө намайг асуувал байхгүй гээрэй, эсвэл найз хүүхнүүдээ цуглуулчихаад хавь ойрын үнэн худал нь мэдэгдэхгүй хов живийг хамж шимж ярьдаг бол та хүмүүжлийн тухай яриа хүүхэддээ яриад ч хэрэггүй. Хүүхэд үг ярианаас илүүтэй томчуудын үйлдэл, биеэ авч яваа байдлыг өөртөө тусгаж авдаг юм.
З. БОДИТ БАЙДЛЫГ ҮНЭН ЗӨВӨӨР МЭДЭЭЛЛЭХ
Хүүхдэд аль болох зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд нийгэмд гарч буй янз бүрийн үзэгдлийг насанд нь тохируулж энгийнээр тайлбарлах нь зөв. Жишээ нь цэцэрлэгийнх нь багш хүүхдийг маргааш тэдэн төгрөгтэй ирээрэй гэж. Хүүхэд ээжээсээ багш яагаад мөнгө авчир гэсэн юм бэ? гэж асуухад эцэг эхчүүд "хүүхдээс мөнгө нэхээд байхдаа яадаг юм. Муусайн шуналтай юмнууд. Уг нь төр засгийн хууль тогтоомжоор бол... гэхчлэн олон сөрөг үгс, тайлбар хэлдэг. Энэ нь маш буруу . Та хүүхдийнхээ сэтгэхүйг хайрла. Багш гэдэг хүнийг хүүхдийнхээ төсөөлөлд буруугаар ойлгуулж болохгүй. Харин багш нь тэр мөнгөөр тийм юм авч та бүхэнд зориулна гэж хэлэх нь зөв.
4. БАГА ҮГЛЭХ
Олон үг үнэ цэнийг бууруулдаг гэдэг. Хүүхэд тань буруу юм хийчихвэл алдааг нь сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. "Хүн хэлээд байхад, мангар юм, тэнэг юм", гэх мэтээр зандарч болохгүй. Та ойлгуулаад нэг сайн хэлж тайлбарласан бол байн байн тэр сэдвийг сөхөх, сануулах хэрэггүй. Таныг үглэх тусам та хүүхдийнхээ нүдэнд "рейтинг"-ээ унагах болно гэдгийг санаарай.
5. ХҮҮХЭДДЭЭ УРАМ ӨГЧ БАЙ
Хүүхэд тань таныг баярлуулах гэж мэрийгээд алдаатай зүйл хийсэн байлаа ч та урам өгч байгаарай. "Миний хүү овоо доо. Ээж (аав) нь чамгүй бол хийж чадахгүй байлаа гэх мэт урам зориг үргэлж хайрыг мэдрүүлэх нь чухал.
Баярлалаа.
Шинэ мэдээ