Байгаль дэлхийг хайрлаж, өргөл өргөхдөө битгий хармын сэтгэлээр булингартуулж, сэтгэлдээ шунал өвөртөлж байгаарай. Буян үйлдэж байна, буян хурааж байна гэж бодоод, өөрийнхөө хийсэн таагүй үйлийг амьтан, жигүүртэн хооллож тайлна гэж бодож байвал маш буруу юм. Юу ч бүү бод, юуг ч сэтгэлдээ тээхгүйгээр өргөл өргөж байгаарай. Энэ нь өөрөө байгаль дэлхийгээ хайрлаж байгаа хайр юм. Тагтаа хооллохоор маш сайн, буян хураана гэж бодож өргөх нь буруу юм. Түүний оронд тагтаа гэж онцлохгүйгээр байгаль дэлхий, жигүүртэн шувуунд зориулж өргөл өргөж байна гэж бодох нь маш чухал. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн утгаар өргөл өргөх нь зөв. Хэт ихийг өргөж бузартуулах, сүйтгэх бас хэрэггүй, хэм хэмжээ хаана байгаагаа ухаарч ойлгох нь маш чухал.
Баярлалаа.
Шинэ мэдээ