Унтлагын өрөөнд толь байхаар яадаг вэ? гэж. Толь нь сайн муу зүйлийг хоёр дахин үржүүлдэг. Хүн шөнө унтаж байхад тухайн өдрийн таагүй энерги биеэс гарч, цэвэрлэгдэж байдаг. Энэ нь хэсэг хугацаанд унтлагын өрөөнд байх ба, толь нь энэ таагүй энергийг гэрт хоёр дахин үржүүлдэг гэсэн үг. Ингээд өглөө нь сайн унтаж амраагүй байх, сэтгэл санаа тавгүй байх, бодол сэтгэл өөрчлөгдөх, буруу шийдвэр гаргах гээд олон таагүй зүйлийн эхлэл болдог. Хүн бурхан болоход толь бүтээдэг нь мөн л тухайн бурхан болоочийн гэрт тархсан таагүй энерги хоёр дахин үржихээс хамгаалж байгаа хэрэг. Шашин талаасаа сүнс төрлөө олохгүй төөрнө хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл хүн бурхан болох үед гэрт бүх гялалздаг зүйл нь хаалга болж харагддаг гэсэн утгатай. Тэгэхээр унтаж амардаг өрөөндөө толь тавихгүй байх, тавиад амардаг бол тавьсан бол орой унтахынхаа өмнө заавал бүтээгээд унтаж амардаг байхад л болно. Гэхдээ толинд ор харагдахгүй байдлаар бас толио байршуулж болно. Гол хориглож цээрлээд байгаа зүйл нь толинд ор харагдаж байвал муу. Толь өөртөө харагдаж байгаа зүйлээ үржүүлдэг гэж ойлгоорой.
Баярлалаа.
Шинэ мэдээ