Орон байрны зөвлөгөө гэж юу вэ?

Хүний амьдарч байгаа ямар ч төрлийн орон гэр нь хүний энергийг хамгаалагч, бас цэцэглэгч, бас үүсгэгч гэсэн шинж чанарыг агуулж байдаг. Жишээ нь: Хаалга болон цонх, гал тогооны өрөө нь гэрт энерги үүсгэж байдаг бол унтаж амардаг хэсэг нь цэнэглэгч гэсэн утгатай. Харин гэр орон маань бүхэлдээ хамгаалагчийн үүргийг гүйцэтгэнэ. Иймээс гэр орны утга учиргүй хэсэг гэж нэгээхэн ч үгүй. Харин бид нар аливаа зүйлийг ихдүүлээд ирэхээрээ л тухайн объектын энерги нь алдагдаж, утгагүй болж ирдэг. Жишээ нь: Баахан өргөмжлөл, одон медалиудаа өрсөн айлын хөгжил нь удааширч, өөрчлөлт гарах нь багасаж, нэг хүн нь ганцаараа хөгжиж өөрчлөгдөөд, бусад нь нэг хэвийн болж, амьдралын идэвх нь буурдаг. Тэгэхээр яах нь уу? Цөөн хэдэн гол дурсгалтай цомоо ил тавиад бусдыг нь далд хадгалах ч юм уу. Тэгэхээр хамгийн зөв тохижилттой гэр бол ерөөсөө ямар нэгэн зүйлийг огт ихдүүлээгүй, таарсан, байрлалаа олж тохирсон байх нь хамгийн зөв. Би цэцэгт дуртай гээд гэрээрээ дүүрэн хэт их цэцэг, би л ээж аавдаа хайртай гээд аав ээжийнхээ залуугийн хэт их уран зургийн үзэсгэлэн шиг зураг нь эцэстээ олон таагүй сөрөг үр дагаварт хүргэдэг тул ихдүүлэхгүй тааруулах нь л хамгийн чухал юм. 
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал