Хөмсөг бол хүний амьдралын зам гэж үздэг. Тиймээс хөмсгөө аль болох нийлүүлэхгүй зулгааж байгаарай гэж хэлмээр байна. Шингэн хөмсөгтэй бол тэжээл өгч, хөмсөгний самаар самнаж, арчилж байгаарай. Хөмсөг нь эрүүл байх нь амьдралын зам эрүүл байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь ч бай, нэмэлтээр өөртөө анхаарч хийлгэсэн ч бай хамаагүй арчилж байх нь чухал. Жишээ нь: Сэтгэл санаа тавгүй үедээ хөмсгөө илэх, хөмсгөө будах, эсвэл арчлах нь бэрхшээлийг хурдан давж, туслах өөр боломж гарч ирэхэд нөлөөлдөг. Иймээс хөмсгөө жаахан анхаарч арчилж байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ