Зүүн, зүүн өмнө, өмнө зүг рүү харсан цонхтой айлууд хөшгөө угаахдаа усандаа бага зэрэг давс хийж өгөөрэй. Харин баруун өмнө, баруун, баруун хойд, хойд, зүүн хойд зүг рүү харсан цонхтой айлууд хөшгөө угаах усандаа нэг ширхэг чүдэнзний мод дом болгож хийж өгөөрэй. Хөшиг нь айл гэр албан тасалгааны нарны энерги, сарны энерги буюу ертөнцийн хоёр энергийг өөртөө шингээж, айл гэрийг цэнэглэж байдаг. Хөшиг нь аль болох цэвэрхэн, урагдаагүй, бүрэн бүтэн байх нь хамгийн чухал. Мөн хөшиг гэр бүлийн бүх гишүүдэд таалагддаг байх ёстой. Эхнэр нөхөр хоёр их таарамж муутай айлд очиж зөвлөгөө өгөөд явж байхад хөшиг нь энхэрт нь таалагддаг, нөхөрт нь огт таалагддаггүй байсан. Үүнээс болж гэрт нь хэрүүлийн Ци энерги үүсдэг учраас аль алинд нь таалагдах хөшиг сонгоорой.
Баярлалаа.
Шинэ мэдээ