FOMA МЭДЭЭ

Мөнгөний тэнцвэр

2024-01-31

Мөнгөний тэнцвэр гэж байдаг. Үүнийг мэдрэх хэрэгтэй. Бид яагаад хөдөлмөрлөж, бид яагаад ажил хийдэг вэ? Шалтгаан нь амьдралаа илүү баталгаатай байлгаж, аюулгүйн хэрэгцээгээ хангаж, амьдрахын тулд. Харин нэг маш сайн анхаарах зүйл нь мөнгөний урсгал буюу усан махбодыг урсгалыг маш сайн хянах хэрэгтэй. Жишээ нь: Тогтмол мөнгө олоод байгаа хэр нь, яг хэсэг хугацаанд бүр мөнгөгүй болдог. Тэгээд хэсэг хугацаанд тэсээд байхаар буцаад хэвийн мөнгөтэй болно. Үүнийг мөнгөний урсгалын хугацаа гээд байгаа юм. Хэр хурдан хугацаанд буцаад мөнгөтэй болж байгаагаа сайн хянах хэрэгтэй. Үүнийг нь урсгалаа нэмэгдүүлэхээр тархи ажиллаж байна гэж ойлгоорой.
 
Тархи ус болон модон махбодтой. Өөрөөр хэлбэл тарх ажиллаж байх үед хүний модон махбод идэвхжиж, усыг өөртөө татаж, мөнгөний урсгалыг нэмэгдүүлдэг. Тиймээс л үүнийг шинжлэх ухаанд эдийн засгийн шинжлэх ухаан буюу санхүүгийн хэл гэж нэрлээд байгаа юм. Өртгөө тооцоолох, орлогоо тооцоолох нь тус тусдаа асуудал. Тиймээс бодол, үйлдэл, хийж байгаа ажил, түүнд зарцуулж буй цаг хугацаа, түүнээс гарч буй өгөөжөө зөв тооцоолж, зөв төлөвлөгөө гаргах нь санхүүгийн усан махбодын урсгалыг нэмэгдүүлэх онол юм.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал