Сүүлийн үед айлууд гэрийнхээ хашаанд агч мод их тарих болсон. Хэрэв танай танил, хамаатан садан дотор ийм мод тарж байгаа хүн байвал ганцхан ширхэг навч гуйгаад аваарай.
Агч модны навчсыг ногоон байх үед нь хатааж, тараахгүйн тулд хоёр талаас нь наалддаг уут болон скочоор бүрж байгаад гэрийнхээ гол хаалганы онгойж байгаа талд буюу нугасныхаа эсрэг талд нь наагаарай. Учир нь энэ навч гэрт тэр дундаа гол хаалганы хажууд байх нь таагүй мэдээнээс хамгаалдаг байна.
Ер нь харилцаа холбооны ажил эрхэлдэг, олон хүмүүстэй харилцдаг бол байгууллага дээрээ жаазанд хийгээд хатаасан агч модны навчсыг байрлуулж болно.
Хүмүүсийг таагүй зүйлийг өөртөө шингээж авахгүй, хүмүүсийн муу муухай зүйлийг сайн болгож өөрчилж, байгаа газрынхаа энергийг сайхан болгоно гэсэн утгатай болно.
Сэтгэл түгшээсэн мэдээ, учир нь олдохгүй байгаа зүйлс, удаж байгаа мэдээнд хариу ирэх болно. Иймд айлаас ч байна уу, хэн нэгний тарьж байгаа газраас байна уу хамаагүй та олоод аваарай.
Шинэ мэдээ