Гоёлын чимэглэлээ өөрийн махбодтойгоо дүйцүүлж хэрэглэснээр таны энергийг идэвхжүүлж, дотоод бие эрхтэн сэтгэл санааг сэргээж өгдөг.
- Модон зүүлт бугуйвч нь модон махбодтой хүнд илүү тохирно. Ногоон цэнхэр, хар, шар өнгийг сонговол тохиромжтой.
- Гал махбодтой хүнд үслэг эд, арьсаар хийсэн гоёл чимэг тохирно. Улбар шар, шар өнгөтэй бол илүү сайн. Ногоон өнгөтэй хосолсон ч байж болно.
- Усан махбодтой хүнд далайн хясаа, дун, шилэн зүүлт тохирно. Цайвар ногоон, цэнхэр өнгө илүү зохимжтой. Мөнгөлөг хар, алтлаг цагаан өнгө тохирохгүй.
- Алт, мөнгө нь төмөр махбодтой хүнд илүү тохирно. Ногоон, цэнхэр, шар туяатай эсвэл цагаан, хөх, алтлаг өнгө болно.
- Шороо махбодтой хүмүүст байгалийн чулуу илүү тохирно. Улаан шар өнгөтэй эсвэл улбар шар туяатай байвал тохиромжтой.
Баярлалаа.
Шинэ мэдээ