2015 онд 10-р хорооллын орон сууцны нэг айлд зөвлөгөө өгөхөөр очлоо.
"- Эгч нь аль сайн мэргэн түргэн лам, бөө гэсэн хүмүүс дээр их очно. Тэгээд бөөн мөнгө авах боловч нэмэргүй юмөө. Харин энэ Пээнг Шү чинь их үнэн зөв бодитой санагдаад байгаа шүү" гэж хэлсээр намайг угтлаа.
Би ч "- Тийм үү. Гэхдээ Фэнг Шүйд итгэж шүтэх хэрэг байхгүй. Нэрийг нь (Фэнг Шүй) Хятадууд ЮНЕСКО-д Фэнг Шүй гэдэг нэрээр нь бичүүлсэн болохоос биш уг нь улс орон болгонд л байсан амьдралын ухаан юм шүү дээ. Газар зүй, цаг агаар, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгаасаа хамаараад бүгд өөр өөрөөр ашиглаж ирсэн. Арга билэг буюу орчинтойгоо зөв зохицож амьдрах ухаан юм шүү дээ гэж тайлбарлалаа"
Миний ярьж байгааг тоож байгаа шинж алга. Гэр нь тун бохир юм. Юм угаадаг вокны уут нь хүртэл хиртэй шороотой байсан гэхээр ямархуу айл гэдэг нь та бүхний нүдэнд харагдана. Хэн уусан нь үл мэдэгдэх хуучин аягаа алчуураар арчсан болгоод сүүтэй цай ч биш хярам ч биш зүйл аягалж өглөө.
Та нар намайг буруутгавал буруутгаарай. Надад их муухай зан байдаг юм. Өөрөө жаахан дургүй хүрсэн болон амтгүй хачин санагдсан зүйлээ ямар ч насны ямар ч хүн хэчнээн чин сэтгэлээсээ өгсөн ч гэсэн түүнийг нь хүлээж авч чаддаггүй юм.
Хар халуун байсныг ч хэлэх үү аяга дүүрэн халуун цайндаа ам хүргээд ширээн дээр нь тавьж яаралтай зөвлөгөөнийхөө ажилдаа орлоо. Хөөрхөн хоёр хүүхэд тоглож байна. Би очоод толгойг нь илээд цүнхнээсээ чихэр гаргаж өгөхөд өнөөх эгч чанга зандрангуй дуугаар:
"-Юу гэж хэлдэг билээ...Баярлалаа... Байхгүй ээ... Эцэг шүү юм нь хаяад явчихсан. Бид гурав ингээд л нэг цэцэрлэгт явсан болоод л байж байна. Ханиадтай гээд наадах чинь явахгүй байгаа юм" гэв.
Би гэрийг нь зурж болохгүй зүйлс шаардлагатай зөвлөгөөг нь өгч дуусаад дараа нь нөгөө хүнд хандаж:
"-Та хүнээс зөвлөгөө авч байгаа бол хэзээ ч түрүүлж өөрийнхөө амьдралыг бүү ярьж байгаарай! Лам дээр очихдоо ч -тэр ч болохгүй, -энэ ч болохгүй юм гээд очихоор таны зовлонг анхааралтай сонсож байгаад эргээд таны амьдралыг хүүрнэн өгүүлэхээр та түүнд нь итгэж мундаг хүн гэж хамаг юм аа барьдаг байх. Лам ч бай, сайн найзууд ч бай өөрийнхөө зовлонг битгий ярьж бай. Таны зовлон болохоос тэднийх биш. Харин өөрөө яаж энэ бэрхшээлийг даван туулж сэтгэлийн тэнхээтэй байх тухайгаа тунгаан бодож байх хэрэгтэй. Жингээ хасах хэрэгтэй, 1976 оны залуухан хүн байтлаа ерөөсөө манай эмээгээс дээрдэх зүйл алга. Дасгал хөдөлгөөн хий. Идэвхтэй бай. Гэрээ цэвэрлэ. Ямар муухай бохир суудаг юм. Байранд амьдарч байж арай ч дээ. Ийм эмэгтэй, ийм гэртэй айлд ямар эр хүн тогтох вэ? Нөхрийг чинь би бол муу хүн гэж бодохгүй байна. Хүүхдүүд дээрээ байнга ирж та нарт хамт байхгүй ч гэсэн сар болгон амьдрах мөнгийг чинь өгдөг гээ биз дээ? Гэтэл дөнгөж орж ирсэн надад та нөхрөө муулаад байж байдаг. Хуучин зүйлээсээ сал. Шинийг авна даа гэсэн сэтгэлийн тэнхээтэй бай. Ажил хөдөлмөр эрхэлж өөрийнхөө дуртай авьяастай зүйлээ хийж түүнээсээ мөнгө олох хэрэгтэй.
Фэнг шүй ч туслах болов уу лам, бөө ч туслах болов уу гэж битгий ид шидэд найд. Фэнг Шүй зөв амьдралын энергийн урсгалыг танай гэр лүү л чиглүүлж өгөх болохоос ид шидийн хүчээр таныг баян болгочихдог юм биш. Ер нь баян цатгалан хүмүүсийн цаана дандаа бусдаас илүү их хөдөлмөрлөсөн хөдөлмөр байдаг юм. Сайн бодоорой." гэж хэллээ.
Ингээд Фэнг Шүйн ийм ийм байдлаар гэрээ янзал гээд мөн хувь хүний 8-9 хуудас мэдээллийг нь тайлбарлаж өглөө. Жоохон уур хүрээд бухимдсан аястай ширүүн ярьсан чинь өнөөх эгч гайхаж чимээгүй харж байснаа. "-Ойлголоо миний дүү" гэсэн юм.
Түүнээс хойш би дахиад л нэг сайн эгчтэй болсон юм даа. Байнга ярина. Баярлаж явдгаа илэрхийлнэ. Нөхөр нь эргээд ирсэн. Том хүүхэд нь энэ жил сургуульд орсон л гэнэ.
Тиймээс гишүүдээ, Ид шидэд биш Фэнг Шүйг ашиглаж энергийн урсгалаа зөв болгож янзлаад харин бусдад илүү хөдөлмөрлөж байж л бид нар ажилтанд хүрнэ шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ