Машинаа хэрхэн хурдан зарах вэ?

"- Автомашины ченжүүд муур оруул, хулгана оруул, тэгвэл хурдан зарагддаг гээд байх юм. Энэ үнэн үү" гэж олон хүн асуух юм.

Миний нүдээр үзэж, судалсан зүйл дээр ийм зүйлүүд байгаагүй болохоор ёстой зөв бурууг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ машин маш хурдан зарах хэд хэдэн зөвлөгөөг оруулъя.

  1. Машины зарах өдрийг сонгож зар өгөхдөө тухайн сарынхаа шороон махбодтой буюу 8 ба 9-өөр төгссөн өдрийг сонгох хэрэгтэй. 08, 09, 18, 19, 28, 29 гэх мэт өдөр.
  2. Зарах гэж байгаа машин маш сайхан цэвэрхэн бөгөөд ямар нэгэн доголдолгүй бүрэн ажиллаж байх ёстой.
  3. Дутуу зүйлтэй машин зарагддаггүй. Жишээлбэл: Данхрат, дроцов, болт, шил арчигч шингэн гэх мэт. Дутуу бүх зүйлийг нь нөхөж хийгээрэй.
  4. Та бүх төрлийн эх үүсвэрүү­дийг ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс зарагдах хугацаа уртсах болно. Гэхдээ мэдээж орчноо мэдэрч хаана зарагдаж болохыг бодолцож үзээрэй. Таны машин үнэтэй бол таны машиныг авч чадах хүнд л зарах гэж оролдох хэрэгтэй.
  5. Мэдээж хамгийн амар арга бол машин зардаг дилерүүдээр заруулах. Гэхдээ та машинаа зараад оронд нь шинэ, өөр машин авах гэж буй бол шүү дээ. Энэ нь та хуучин машинаа дилерт өгөөд, оронд нь шинэ машин авах ба мөнгөнийх нь зөрүү төлбөрийг төлөх болно. Үүний сул тал нь дилер таны зарж чадах байсан үнийн дүнд хүргэж чаддаггүйд байгаа юм.Харин дахиж машин авахгүй, эсвэл нэг хэсэгтээ машин авахгүй гэж бодож байгаа бол өөрөө зарсан нь дээр. Ингэснээр өндөр үнээр зарах боломжтой.
  6. Хамгийн чухал зүйл бол таны эелдэг харилцаа. Тиймээс утсаар зар асуусан, ирж уулзсан хүнтэй эелдэг харьцаарай. Манайхан их бүдүүлэг юмаа зардаг. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Таны асуудал бол тэр хүний асуудал биш учир өөрийнхөө асуудлыг бусдад нялзаах хэрэггүй.
  7. Зар өгөөд зарж эхлэх өдрөө заавал цэнхэр өнгийн дотуур хувцас өмсөөрэй. Яг хэн зарах гэж байгаа тэр хүйсийн хүн нь.
  8. Судалгаа маш чухал. Хаана хэн яаж хэрхэн зарж байна. Хүмүүс юуг сонирхож байна гэх мэт. Сайн судалж чадвал хурдан л зарагдах болно.

Баярлалаа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал