Хүн хүний гоо сайхныг таашааж үзэх үзэл нь хоорондоо нэн адилгүй байдаг. Мэс засалч хүн хагалгааны дараа залгасан судас, ажиллаж байгаа зүрхийг хараад, түүний алдаагүй сайхан цохилохыг нь хараад, тэр хүний амь насыг аварч байгаа өөрийнх нь гар гоо сайхан харагддаг гэнэ.
- Гал сөнөөгчид галаа унтрааж байхад усны тэр галтай хүртэлцэж, унтрааж байгаа усны хөдөлгөөн гоо сайхан харагддаг.
- Тамирчин хүн ялалт авч, медалийн тавцан дээр зогсож байхад эх орон, ард түмнийхэн царай зүс, уул усны гоо сайхан нүдэнд нь харагддаг байна.
Гоо сайхан гэдэг нь тухайн хүний хийж бүтээж түүнээсээ таашаал авч байгаа харагдах, эсвэл сэтгэл дотор гэрэлтэж байгаа зүйлийг хэлэх байх. Тэгш, өө сэвгүй гоо сайхан бүх зүйлс амжилтад хүрдэг. Уран гулгагч хүний үзүүлбэр, сийлбэрчин хүний ухалт, барилгачин хүний өрж буй ширхэг тоосго хүртэл гоо сайхныг өгүүлнэ. Тиймээс ганцхан өөрийнхөө, хувийн гоо сайхнаа биш, амьдралдаа бүтээж байгаа зүйлийнхээ гоо сайхныг мэдрэх хэрэгтэй. Бүх зүйлд өөр өөрийн гэсэн гоо сайхан бий. Амьтай бөгөөд амьгүй. Энэ бол энергийн урсгал юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ