Хэнийг амьдралдаа ойртуулж, хэнийг амьдралаасаа түлхэх нь хувь хүний өөрийнх нь асуудал. Жишээ нь: Энэ хүнд сайхан найз нөхөд хүрээлэл өгье гээд хайрын бурхан Амур нум сумаа бариад явж байсан чинь амьдралд нь маш олон ямар ч өнгө нэмдэггүй, урам зориг өгдөггүй, магтаж, урам өгдөггүй, дэмждэггүй, хайрладаггүй хэр нь бүх зүйл дээр нь хамт байж, худлаа инээж, ямар ч бүтээмжтэйгээр өөртөө болон бусдад өгөөжтэй байж чаддаггүй баахан хүнээр өөрийгөө хүрээлүүлчхээд, би ч ёстой хүмүүсээр хүрээлүүлж явдаг олонтой хүндээ гэж андуурч яваа нэгийг орхидог. Энэ хүн чинь олон хүмүүсээр хүрээлүүлдэг юм байна гээд. Амьдрал яг л ийм.
Өөрийгөө суллаж цэвэрлэж байх хэрэгтэй. Бие болоод оюун бодлоосоо. 11 сар бол яг л тийм л сар. Хаана би хэрэггүй газар хэрэггүй хүмүүстэй цагийг өнгөрөөж байна гэдгээ сайн бодож ухаж ойлгож ухаарч, хаана байвал надад өгөөжтэй ямар хүмүүсээс би суралцах уу гэдгээ бодож тунгааж олж авдаг сар юм. Таны амьдралд өнгө нэмэх өчнөөн олон гоё хүмүүс бий. Харин таны сайхан амьдралд өчнөөн олон ус асгаж унтраах хүмүүс бий. Иймээс хэнтэй нь найзлах уу? хэнтэй нь бүжиглэх үү? хэнтэй нь ажил ярих уу, хэнтэй нь жаргалаа хуваалцах уу? хэнийг өргөж, хэнд нь туслах уу гэдгээ сайн бодож ухаарч байгаарай. Энэ сар бол их цэвэрлэгээний сар юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ