Цонхыг угаахдаа цагаан өнгийн алчуураар угаагаарай..

Бүгдээрээ цонхоо угаагаарай. Учир нь халтар цонхтой айл санхүүгийн дарамт шахалтаас өндийж чаддаггүй. Өр нь улам нэмэгдэх болон төлөвлөөгүй гэнэтийн зардлууд маш их гардаг. Энэ нь цонхоор орж ирж буй нарны ЯН энерги бохирдож орж ирээд гэрт хэт ихээр оршиж байгаагаас болж байгаа юм. Хөшиг ч ялгаагүй. Хөшиг  нарны эрчим хүчийг шингээдэг нэг ёсондоо батарей гэж хэлж болно. Тэгэхээр бохирдсон энергийг хамгийн ихээр агуулж байдаг зүйл бол хөшиг. Сайхан дулаахан өдөр юм бүх хөшгөө сайтар угаагаад цонхоо цэвэрлэж угаагаарай.
 
Цонхыг цагаан өнгийн алчуураар угаах хэрэгтэй. Яагаад гэж үү? Учир нь цагаан өнгийн чийгтэй алчуурт инь энерги маш их шингэсэн байдаг учир арга бэлгийн энерги нь тэнцвэржүүлж өгч байгаа юм. Угааж дууссаны дараа хаалга цонхоо анхилуун үнэртэй арц, хүж гэх мэт зүйлсээр тойруулаарай. Иймэрхүү байдлаар байнга цэвэрлэж байх нь таны болоод танай гэрийнхний сэтгэл санааг өргөж тоолж баршгүй олон бэрхшээлээс хамгаалах болно. Туршаад үзээрэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал