Дараах 4 зүйлийг Гал морь жил гарч байгаатай холбогдуулан анхаараарай.
ЭДИЙН ЗАСАГ
- Хурдтай ашиг хөөхөөс илүү урсгалаа тогтвортой барих, мөнгөний урсгалыг мэдэрч, хуримтлуулах тал дээр маш сайн анхаарах ёстой.
- Гэнэтийн зардал жижиг хэлбэрээр олон давтагдах магадлалтай тул санхүүгийн сахилга бат чухал.
ЭРҮҮЛ МЭНД
- Ядаргаа хуримтлагдах, дотоод халуун ихсэх хандлагатай тул нойр, ус, амралтаа алдахгүй байх хэрэгтэй.
- Өвчнийг дарах бус, харин эх үүсвэрийг нь арилгахыг илүүд үзэх жил.
ГЭР БҮЛ
- Үг хэл, хандлагаас үүссэн үл ойлголцол амархан үүсэх тул ярилцах цагийг зориудаар гаргах шаардлагатай.
- Ахмад настай настнуудын эрүүл мэнд, сэтгэл санаанд илүү анхаарал хандуулах жил.
ХУВЬ ХҮН
- Хэт олон зорилго нэгэн зэрэг тавих нь хүч тарамдуулах тул нэг чиглэлээ тодорхой баримтлах нь ашигтай.
- Дотоод хэмнэлээ олж чадвал өсөлт тогтвортой үргэлжилнэ.
Шинэ мэдээ