Уучлал гэдэг нь өөрөө шороон махбодтой байдаг. Маш олон бизнес хийдэг, зах зээл дээр амжилттай яваа хүмүүсийн түүхийг судлаад үзэхээр ихэнх нь өөрийгөө зөв шороон махбодоор хүрээлүүлсэн хүмүүс байдаг.
Тэр утгаараа хүнээс тэд нар уучлалт гуйж, хэн нэгнийг өршөөж ярилцаж сурсан хүмүүс байдаг. За өнөөдөр бол өөртөө ажил хэрэг болон хэрэгтэй байгаа шороон махбодыг нэмэгдүүлэх уучлалт гуйх өдөр юм байна. Хүнийг уучилж, ярилцаж, хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж чадвал таны шороон махбод нэмэгдэж гарцаагүй гацсан, сэтгэлд үймэрсэн олон асуудал шийдэгдэж таны ажил бүтэмжтэй байх болно. Иймээс найз нөхөд, хайртай хүмүүсээ гомдоосон бол уучлалт гуйж, эсвэл уучлалыг нь хүлээж авч, яагаад уучлалыг нь хүлээж авч байгаа, яагаад уучлал гуйж байгаагаа бас чин сэтгэлээсээ тайлбарлаарай гэж хэлмээр байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ