Өчигдрийн таагүй зүйлсийг буцааж өнөөдөр азтай байхын тулд

Өглөө эрт сэрээд өчигдрийнхөө таагүй хуучирсан энергиэс салаад, шинэ сайхан энергиэр цэнэглэгдэж, өчигдрийн таагүй зүйлсийг буцааж өнөөдөр азтай байхын тулд шууд битгий босоорой.
 
Хэсэгхэн хэвтээд өнөөдөр хийх ажлуудаа эмх цэгцтэйгээр бодох хэрэгтэй. Хамгийн гол нь яг болж бүтэж байгаагаар төсөөлж бодоорой. Энэ нь танд таатай олон сайхан зүйлсийг авчрах болно. Дараа нь маш сайн суниаж өөрт ирсэн таатай сайхан энергийг биедээ жигд тараана. Үүний дараа хоёр гараа зөрүүлж тохойноосоо барьж байгаад хоёр тийшээгээ ташаагаараа эргэх хөдөлгөөн хийж биеийнхээ таатай энергийг зөв хуваарилж өнөөдрийн амжилтдаа та бэлэн болох болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал