Бизнес хийх гэж байгаа хүмүүс дараах 3 зүйлийг баримтлаарай.

Бизнес хийх гэж байгаа, хийж байгаа хүн дараах 3 зүйлийг баримтлахад сайхан болох болно.
  1. Хувь хүний менежмент буюу таны зан харилцаа ямар юм бэ? Өөрийгөө хэрхэн илэрхийлдэг вэ? Хэр зэрэг тэвчээртэй, хэр зэрэг мэдрэмжтэй вэ? Өөрийнхөө хүч чадлыг зөв тодорхойлж чаддаг уу? Бусадтай энгийн яриа өрнүүлж, өөрийнхөө хэл гэсэн санааг илэрхийлж чаддаг уу гэх мэт.
  2. Инновацын менежмент буюу шинэ содон зүйлс юу байна. Шинжлэх ухаан талаасаа хорвоо дэлхий яаж өөрчлөгдөж байгааг ойлгох хэрэгтэй. Жишээ нь: Хиймэл оюун ухаан cloud үйлчилгээнд суурилсан үйлчилгээ гээд л кинон дээрээс хардаг байсан бол Lend.mn, Callpro гэх мэт компаниуд хүч түрэн гарч ирж, хиймэл оюун ухаанд суурилсан онлайн үйлчилгээнээс бид нар өдөр бүр мэдээлэл авч байна шүү дээ. Иймээс заавал дэвшлийн тухай судалж байх хэрэгтэй.
  3. Нийгмийн менежмент буюу хамт олон, гэр бүл гэх мэт бүлэглэн амьдарч байгаа хүмүүсийн дунд энэ зүйл заавал байх хэрэгтэй. Хэзээ бие биедээ цаг гаргалаа. Бид хэрхэн баг болж ажиллах вэ? Ажил үүргээ яаж хуваарилах, яавал хов зөөж ярихгүй байх вэ? гэх мэт чухал ойлголтууд эндээс гарч ирдэг.
Дээрх 3 зүйлийг сайн судалж ойлгож чадвал ямар ч бизнес нь босоод л ирнэ.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал