Нэг бүсгүй орж ирснээ инээдгүй, ямар ч өөртэй нь хамаагүй зүйл ярьсан ч инээгээд байлаа. Эхлээд их инээд муутай хүн байна даа гэж бодсон. Дараа нь дахиад ямар ч инээхээргүй зүйл ярихад инээхэд нь нүдийг нь харсан. Нэг л цаанаа гунигтай. Тун удалгүй яагаад инээгээд байгааг нь асууж хувь хүний мэдээллийг тайлбарлаж эхлэхэд цурхиртал уйлж эхэлсэн. Хүн өөрт байгаа зүйлийг гадагшлуулахгүй удахаар ийм болдог.
Хүн:
-
Инээж, хайрлаж, дурлаж, уурлаж, баярлаж, хөгжиж, цэнгэж, хүмүүстэй ярилцаж, үзэл бодлоо солилцож, хоббигоо хөгжүүлж, өөртөө цаг гаргаж, заримдаа сахилгагүйтэж, заримдаа согтож, цадталаа идэж, аялж байж энергийн замбараагүй урсгалд орохгүйгээр жигд байж чаддаг.
Гэтэл ихэнх нь ингэж чаддаггүй. Чадах байсан ч бусадтай хэтэрхий өөрийгөө хамаатуулж боддог. Хүүхэд гэртээ будаатай шөл идэж байхад өөрөө ресторанд хоол идэж чадахгүй хүүхдийнхээ өмнө гэм хийсэн мэт гэлбэлзэнэ. Хүүхэд нь өвдөхөд хадам ээжийнхээ өмнө гэм хийсэн мэт айна. Ямар ч хамаагүй хүмүүстэй уулзаж энгийн сайхан яриа өрнүүлж чадахгүй хардах байх. Аялах нь үнэтэй, урьд нь хоббитой байсан одоо ч хобби гээд байх зүйл байхгүй. Хүүхдээ л харж байна даа гэх хүмүүс олон.
Энэ нь нэг талаараа амьдралын эрхээр, амьдралын шаардлагаар боловч нөгөө талаараа та л энэ амьдралыг үүсгэсэн. Та л бүтээсэн. Энергийн замбараагүй урсгал бол маш энгийн ойлголт. Зүгээр л та өөрийнхөө дуртай зүйлүүдээсээ татгалзаж, аз жаргалтай болгодог зүйлсээ хийхгүй удахад л таны энерги замбараагүй болж эхэлсэн байдаг. Ганц бие эмэгтэйчүүд Жишээ нь: Гал махбодоо нөхөх гэж, улаанаар уруулаа будаж, улаан даашинз өмслөө гээд нөхөхгүй шүү дээ. Харин илүү төрөл бүрийн салбарт ажилладаг найзуудтай байх, чин сэтгэлээсээ найзтайгаа ярилцах, оройн хоолоо өөртөө зориулж маш гоёмсгоор чухалчилж идсэн үед хүртэл гал махбодыг нөхөж байдаг. Тиймээс амьдрал маш энгийн зүйлсээс бүрдэж, энгийн зүйлс нь агуу зүйл болж хувирдаг учраас, хором мөч бүрээ үнэ цэнтэй, аз жаргалтайгаар өнгөрүүлээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ