Яагаад ер нь аливаа зүйл цэвэрхэн байх ёстой юм бэ?

  • Яагаад ер нь аливаа зүйл цэвэрхэн байх ёстой юм бэ? Жишээ: Угаахгүй бохир аяга таваг хонуулж болохгүй л гэх юм. Хогоо шүүрдэж, шалаа угааж байх ёстой гэх юм. Яагаад тэгж байгаа юм бол?
  • Яагаад гэхээр бидний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйл буюу энергийн урсгал гэж байдаг. Энергийн урсгал нь аль зүгт оршиж, аль зүгт байгаагаас хамаарч шинж чанар буюу тухайн энергийн махбод тодорхойлогдож байдаг. Тэр утгаараа энерги болгон өөр урсгалтай. Бөглөрсөн хоолойгоор ямар нэгэн зүйл урсах боломжгүйтэй адилхан, бохирдсон буюу, урсах боломжгүй замбараагүй энерги гэж байдаг. Бид гэртээ, албан тасалгаандаа, ер нь байгаа орчиндоо энэ энергийн бохирдол буюу замбараагүй урсгалаас хамгаалж, хоол боловсруулах эрхтэн шиг бодисын солилцоо явагдаж байх ёстой гэдэг шиг энергийн урсгал чөлөөтэй явагдаж байх ёстой. Жишээ нь: Аяга таваг, хоол унд идэж, цай уудаг зүйл бол хүнийг амны хишиг буюу ажил төрөл, ажлын амжилт гээд олон зүйл дээр хамгаалж цэнэглэж байдаг. Гэтэл бохирдсон аяга таваг нь тухайн хүнийг эерэг энергиэр цэнэглэх чанараа алдаж, хүн аяга тавгаасаа өөрийнхөө энергийг цэнэглэж чадахгүй боллоо гэсэн үг. Дээр үед аягаа угаахгүй хонохоор яр гарах, халдварт өвчин үүсэх, малд нь чоно орох, адуу малаа алдах гэх мэт азгүйдэл нь оршоод байдаг учраас л Монголчууд цээрлэх ёсондоо тусгаж цээрлэдэг байж. 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал