Хүн ер нь өөртөө итгэлтэй байх, өөрийгөө олж ялан дийлэх, хайрлах, урам зориг авахад гал махбод маш чухал. Тэр тусмаа амны хишиг гэдэг үгтэй үнсэлт гэдэг зүйл заавал холбогддог.
Хэн нэгэн хайртай хүнээ сайн үнсэж байгаарай. Хайртай хүмүүсээ зөөлөн үнсэх, хайртай хүнтэйгээ үнсэлцэх, хайртай хүндээ үнсүүлэх үед хүний гал махбод маш ихээр нэмэгдэж байдаг. Гэр бүл нь асуудалтай, хамт амьдраад байгаа хэр нь харилцаа нь холдчихсон хүмүүсийг анзаараад байхад, өөрсдөөс нь та хоёр хэзээ хамгийн сүүлд нэгнийгээ үнсэж, бас хэзээ та хамгийн сүүлд үнсэлцсэн бэ? гэхээр их удаж байгаагаа хэлдэг. Үнсэлтийн гайхамшиг нь нөгөө хүнийхээ үхэжсэн энергийг сэргээж, хязгааргүй хэрэгтэй, ярианы гал махбод буюу өөрийгөө илэрхийлэх, ярилцах, задрах, зөв өнцгөөр ярих гэх мэт зүйлсийг нь дэмжиж өгдөг. Тиймээс хайртай бүхнээ үнсэж байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ