Ямар нэгэн зүйлийг маш хурдан хийж дуусгах, тодорхой үр дүнд хүрч, сэтгэл ханамж аваад цаашаа үргэлжлүүлэн хурдан явах хэрэгтэй байгаа бол дараах Фэнг Шүйн аргыг ашиглаарай.
-
Ямар нэгэн зүйлийг тогтмол хийж хэвшээрэй. Өдөрт яг тогтсон цагт 20 минут ном унших, 20 минут хэвлийн дасгал хийх, 20 минут алхах, 20 минут тэмдэглэл хөтлөх, 20 минутыг өөрийнхөө эд зүйлийг цэгцлэхэд зарцуулна гэх мэт. Энэ нь сэтгэх модон махбодыг нэмэгдүүлэх болно.
-
Гэрийнхээ эсвэл ажлынхаа ч ертөнцийн зүгээр чанх урд зүгт өөрийнхөө үлгэр жишээ авч дуурайдаг, үлгэрлэдэг, итгэл үнэмшил өгдөг хүнийхээ зургийг нь өлгөөрэй . Эсвэл хөшөө, дурсгалын зүйл байсан ч болно. Тухайн хүн нь эерэг бөгөөд олон зүйлээрээ гайхамшиг бүтээсэн хүн байвал сайн.
Амжилт хүсье.
Шинэ мэдээ