FOMA МЭДЭЭ

Эхнэр нөхөр хоёрын санхүү тусдаа байх нь

2023-08-23

Эхнэр нөхөр хоёрын санхүү дандаа тусдаа байх хэрэгтэй. Нөхөр ажил хийж эхнэр нь ар гэрээ зохицуулах ч гэх юм уу ямар нэгэн байдлаар бие биедээ санхүүгийн хамааралтай байх нь санхүүгийн усан махбодыг замбараагүй байдалд оруулдаг. Аль нь өргөн хэрэглээ, аль нь тансаг хэрэглээ, аль нь мөрөөдлөө бүтээх, аль асуудлыг шийдэх ёстой гэх мэт олон зүйл дээр усан махбод замбараагүй болдог.
 
Улмаар орлого ашиг, мөн ирээдүй хумигдаж эхэлдэг. Тухайн үедээ бүх зүйл сайхан болоод байгаа мэт хэр нь эргээд үр хүүхэд томрох үед санхүүгийн хүндрэлтэй асуудал үүсдэг. Иймд өргөн хэрэглээ, гадаад хэрэглээ дотоод хэрэглээгээ хэн нь даах, хэн хариуцах ёстой гэх мэт хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй. Ганц бие хүн бол харин хоёр хүн байгаа мэт орлогоо хуваарилах хэрэгтэй. Хэрэглээ, мөн ирээдүйн хэрэглээ, мөрөөдөл зорилгын зарцуулалт гэж мөнгөө хувааж их бага нь хамаагүй хадгалах. Ингэж байж санхүүгийн усан махбодын мөнгөний урсгалаа хянахгүй бол болохгүй гэдгийг анхаараарай.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал