Манайхан халуун ногоотой хоолонд тийм ч ойрхон ард түмэн биш. Гэтэл Солонгос, Япон, Хятад, АНУ, Канад, Мексик, Тайланд, Тайван, Англи гэх улсууд яагаад их халуунд ногоонд дурлаад байдаг юм бол? Халуун ногоо хэрэглэх нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, хэрэггүй махбодыг устгадаг гэж үздэг тул хэрэглэдэг юм байна.
Хүнд заавал гал махбод байх хэрэгтэй:
Амьдралын хөгжил дэвшил цэцэглэлттэй гал махбод салшгүй холбоотой. 16:00-с 20:00 цагийн хооронд идсэн оройн хоол, хайр дурлалын романтик харилцаа, гэр бүлээрээ хөгжилдөх гээд олон аргаар хүний гал махбодыг сэргээж байдаг.
Гэтэл бид нар ажил бүтэхгүй байна гээд стрессээ гэр лүгээ авчирдаг. Энэ нь таны гал махбодыг үгүй хийж гэр бүлийн харилцаа, ажлын харилцаа нь дагаад унаад байдаг. Халуун ногоотой хоолыг долоо хоногт нэг удаа идэж байгаарай. Халуун ногоон нь таны гал махбодыг гайхалтай хурдан нөхөж, ажиллах эрч хүч, хайр дурлалаар цэнэглээд өгнө.
Баярлалаа.
Шинэ мэдээ