Фэнг Шүйд мөнгө усан махбодтой учраас

Ямар нэгэн зүйлийг заримдаа хүлээхгүйгээр бүтээж болдог. Бодитой шийдэл хийж зарим зүйлсээ өөрчилж болдог. Тийм болохоор ямар үед юуг илүү хийснээр олон зүйлийг өөрчлөх боломжтой талаар зөвлөгөө бэлдэж орууллаа.
 
Хамгийн түрүүнд мөнгөний урсгал чиглэл ирэхийг хүлээх хэрэггүй. Жишээ нь: Гол горхи урсах, хөдөлгөөнд ороход бороо хур хэрэгтэй байдаг. Бороо орсны дараа ус урсдаг шиг Фэнг Шүйд мөнгө нь өөрөө усан махбодтой учраас түүний урсгалыг нэмэгдүүлэх үйлдэл хийгээд дараа нь хүлээхгүйгээр ажлаа хийж эхлэх, үйлдлээ хийж эхлэхэд мөнгөний таатай урсгал чиглэж ирэх болно. 
 
Хамгийн түрүүнд гэртээ байгаа цонх, толь, гялгар зүйлсээ зориулалтын шил толь цэвэрлэдэг зүйлээр цацаж цэвэрлэж байгаарай. Ус шүршдэг зүйлс нь бороог илэрхийлэх бөгөөд, зүгээр л алчуураар арчаад байх биш харин шүршигчээр бороог дотроо төсөөлж гэрийнхээ, ажлынхаа тоосыг арчих хэрэгтэй. Мөн цэнхэр, хөх, цайвар ягаан өнгийн алчуураар тоосоо арчаарай. Энэ нь гэрт, ажил дээр бороо оруулсан мэдрэмж өгөх учраас бүх шил толь гялгар зүйлс нь гялалзаж эхлэхэд гэрт бороо орсон мэт санагдаж гэрийн, ажлынх нь санхүүгийн урсгал нэмэгдэж, цэвэрлэгээний дараа чухал хүмүүстэйгээ утсаар ярих, зөвлөлдөх, ажлаа хийж эхлэхэд үр дүн нь илүү гайхалтай байх болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал