Бүс нь сайн муугийн заагийг тэнцвэржүүлэгч гэсэн утгыг илэрхийлдэг.

Ямар ч хүний сүр сүлд нь бүсэндээ байдаг гэдгийг та бүхэн бүгд мэднэ. Заавал эрэгтэй л хүний бүсийг дээдлэх ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Дээд эрхэм уураг тархи буюу толгой, доод хэсэг буюу хүмүүсийн мөнхийн үргэлжлэл болсон бэлгийн залгаа хэсэг ташаанд бүс оршдог нь сайн муугийн заагийг тэнцвэржүүлэгч гэсэн утгыг илэрхийлдэг.
 
Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд нялхастаа заавал сар шинээр бүс бүслүүлээрэй. Учир нь урт наслах, удаан жаргах гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хүний бүс нь хаврын тэргүүн сарын шинийн нэгэндээ энергижүүлж тухайн жилдээ эзнээ хамгаалах, сүлд хийморийг нь цагариглан хамгаалж тогтоож барихад бэлэн болно гэсэн үг. Их эзэн Чингис хаан, Жамуха хоёр нь бүсээ солилцдог нь өөр өөрсдийн хийморийг адилтгаж, чиний сүлд минийх, миний сүлд чинийх гэсэн утгыг илэрхийлнэ гэж олон түүхийн ном нь дээр тэмдэглэж үлдээсэн байдаг.
 
Мөн боломжтой бол айлын эзэгтэй нар сар шинээр өөрийнхөө эрэгтэйдээ бүс бэлэглээрэй. Учир нь шинэ бүс эрэгтэй хүнд ажил төрлийн бүтэмжийг тэтгэж их ололт амжилтыг дуудаж өгдөг. Тиймээс хуучирсан бүснээс аль болох татгалзаарай. Хуучин бүсийг шатаах нь хамгийн зөв. Харин цуулж, урж хаядаггүй гэдгийг анхаараарай.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал