Ертөнцийн ихэнх зүйлс хоёр талтай. Өөрөөр хэлбэл бүх зүйл ордог. Бүх зүйл гардаг. Бие биенийгээ хайрлана. Хүүхэд болоод л гарна. Тэгэхээр хүн өөрөө дамжин өнгөрөгч, дамжуулагч болж байгаа юм.
Хоол идэхээр биед задарч ашигтай элементүүд нь үлдэж, хэрэгцээгүй нь өтгөн болон гадагшилна. Үүнтэй ижилхэн бодол оюун, эргэн тойронд байгаа зүйл, харилцан ярианаас хүн юуг нь биедээ үлдээж, юуг нь гаргах вэ? гэдгээ бодож байхгүй бол өвчилдөг. Ямар нэгэн таагүй бодлыг үүрэх нь биедээ хор нууж байгаатай адилхан.
Хэзээ нэгэн өдөр задална. Тиймээс бид нар хайртай ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж, тэдгээрийн дотор юу болж өнгөрч байгаагаа хуваалцдаг байх нь өвдөхгүй аж төрөхийн нэг үндэс юм.
Бодол оюун ухаанаа жолоодох хэрэгтэй. Уурлана гэдэг нь энергийн бохирдол, тааламжгүй зүйлс биед үлдэх уут сав болж байдаг учраас, болж өгвөл битгий уурлаж бухимдаарай. Уурласан бол уураа тайл.
Баярлалаа.
Шинэ мэдээ