Амжилтын хамгийн чухал зүйл бол

Хүний ажилд, хүний амжилтад хамгийн чухал зүйл бол цагийн менежмент юм. Цагийн менежмент гэхээр аан цагаа сайн барих ёстой, цагаа сайн төлөвлөх ёстой гэж. Нэг талаасаа зөв нөгөө талаасаа яг нарийн задлаад бодох гэхээр юуг цагаа барина гэж байгаа бол, юуг цагтаа амжуулна гэж байгаа бол. Жишээ нь:
  • Будаатай хуурга хийхдээ: Махаа гаргачхаад, төмсөө арилгаад, будаагаа агшаагаад, ногоогоо хуураад будаагаа болохоор холиод будаатай хуурга хийж болно.
  • Харин будаагаа хамгийн түрүүнд тавиад, будаагаа болж байх хооронд махаа гаргаж, төмсөө, ногоогоо арилгаж хэрчээд, шарахад нь будаа нь бэлэн болсон байх болно.
Юуг хамгийн түрүүнд хийх вэ? Юуг хамгийн түрүүнд амжуулах вэ? Юу нь хамгийн чухал биш вэ? гэдгээ маш сайн бодож тунгааж байх хэрэгтэй. Яг ямар ажил нь чухал, ямар нь чухал биш гэдгээ ойлгохгүй бүх ажил чухал юм шиг санагдаж эцэст нь ядардаг. Ядарч байгаа учраас мэдээж ажлын бүтээмж, олж байгаа шиг орлого нь багасдаг. Жижиг асуудлаа шийдээд, цагийг зохицуулаад сурчихвал том асуудлаа ч гэсэн яг ингэж хийж чаддаг болсон байх болно. Жижиг орон зайд жижиг зүйл амжуулах нь ирээдүйд ирэх том эрсдэлийг байхгүй болгож аз жаргалд хөтөлж байдаг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал