Үргэлж баярлаж байгаарай. Жижигхэн зүйлд ч өөрийгөө баярлуулж байгаарай. Өглөө сэрэхэд халуун ус байгаад, халуун кофе бэлэн байгаад, хүүхдүүд нь дулаахан унтаж байгаад инээмсэглэж баярлаж байгаарай. Та л энэ амьдралыг бүтээсэн.
Гутал нь цэвэрхэн өчигдөр унтахаасаа өмнө цэвэрлэж арчаад унтсандаа өөртөө талархах хэрэгтэй. Түрхэх үнэртэй ус байгаад талархах хэрэгтэй. Лифтэнд суух гэтэл таны давхар дээр лифт байвал баярлах хэрэгтэй. Хаалга хэн нэгэн онгойлгож өгөхөд чин сэтгэлээсээ баярлаж байгаарай.
Машиндаа суухад машин нь хүнгэнэтэл сайхан асаж байвал талархаж байгаарай. Жижиг зүйлээс, нүднийхээ өмнө харагдаж байгаа жижиг зүйлд баяр хөөртэйгөөр хандаж, өөрийнхөө хувьд жижигхэн ч гэсэн баяр хөөр аз жаргалыг үргэлж бүтээж байгаарай. Том аз жаргал гэж байхгүй. Өдөр тутамдаа жижиг зүйл дээр азтай, баяртай хөөртэй байж чадвал энэ бүхэн нь нийлээд том аз жаргалыг бүтээдэг. Баяр хөөртэй хүн цаад угтаа азтай байдаг гэж ойлгож болно.
Инээгээд явж байхад утга учиргүй олон зүйлсийн зангилаа тайлагдаж чи илүү аз жаргалтай бүтээмжтэй байх болно. Хүмүүс таны бүтээсэн жижиг аз жаргалыг ойлгохгүй байж болно. Чамайг зам дээр шахаж, хараал урсгаж болно. Гэтэл та машиндаа дуртай хөгжмөө сайхан сонсоод цонхоо хаачихсан байхад тэр мянга чамайг муухай үгээр хэллээ гээд тийм болохгүй шүү дээ.
Бусдын нөлөөлөлд битгий автаж байгаарай. Уурлаж бухимдаж байвал тэр муу муухай зүйлийн нөлөөлөлд амархан автсан байна гэсэн үг. Иймд инээмсэглэж өдрийн хором мөч бүрийг хөгжилтэй, хүүхэд шиг, аз жаргалтай өнгөрүүлэх нь хамгийн чухал юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ