Эрэгтэй хүний хамгийн чухал зүг бол гэрийн баруун болон, баруун хойд зүг байдаг. Жишээ нь: Монгол гэрт суухдаа баруун талдаа эрчүүд, эмэгтэйчүүд зүүн талаараа суудаг. Энэ нь эмэгтэйчүүдээс ялгараад, өөр байгаад байгаа хэрэг огт биш бөгөөд гэрийн баруун, баруун хойд тал нь өөрөө төмөр махбодтой байдаг.
Эмэгтэйчүүд баруун, баруун хойд талд байх үедээ тухайн гэрийн төмөр махбодыг нөхөж чаддаггүй бөгөөд, төмөр махбод нь айл гэрийн харилцаа, гэрээ хэлцэл, ажил төрөл, өөдлөн дэвших, амьдралын хандлагаа өөрчлөх, хөгжих дэвших гэх мэт олон зүйлийг агуулсан төмөр махбод байдаг.
Харин эрэгтэй хүн гэрийнхээ баруун, баруун хойд талд байгаа үедээ энэ төмөр махбод нь нэмэгдэж айл гэр илүү азтай, өөрчлөлттэй байдаг. Тиймээс та бүхэн гэрийн баруун хойд талдаа тухтай сандал, буйдан болон цэвэр цэмцгэр тоос шороогүй байлгах тал дээр илүү анхаараарай, ханандаа гэр бүлийнхээ зургийг өлгөх, ямар нэгэн сүр хүчийг илэрхийлсэн гоёл чимэглэлийн зүйл, морин хуур, уул усны байгалийн зураг гэх мэт зүйлс байрлуулж махбодоо дэмжиж өгөөрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ