Маргаашийн азаа дуудахын тулд

Эрэгтэй, эмэгтэй, хамаагүй хамгийн чухал зүйл нь орой унтахынхаа өмнө нүүрээ зөв цэвэрлэж, зөв угааж хэвшээрэй. Өөрийнхөө арьсны онцлогт тохирсон цэвэрлэгчээр, савангаар, нүүрээ жигд гадаргууд цэвэрлэж, тохирсон бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
 
Яагаад гэж үү? Яагаад гэвэл оройны нүүр угаалт нь маргаашийн гялалзсан амжилттай шууд холбоотой байдаг. Өнөөдөр танд хэцүү хүнд өдөр байлаа, маргаашийн гялалзсан азыг дуудахын тулд нүүрээ сайн цэвэрлэх нь тухайн өдөрт хамт байсан хүмүүсээс өөртөө шингээж авсан таагүй энергийн цэвэрлэж байна гэсэн утгатай.
 
Нүүр тулсан уулзалт, улаан нүүрэн дээр нь гэж бид ярьдаг. Учир нь бид хүмүүстээ ярилцах, хэлэлцэж байх үедээ хүний нүүрнээс энерги авдаг бөгөөд, сайн ч бай муу ч бай тэр энерги тухайн хүний нүүрэнд орой унтах хүртэл нь хадгалаастай байдаг. Тэгээд нүүрээ дутуу цэвэрлээд, будагтай байх нь маш муу бөгөөд, тухайн өдрийн бүх муухай зүйлээр өөрийгөө цэнэглэж байна гэсэн утгатай.
 
Иймээс цэвэрлээд унтвал сайн сайхан энергийг өөртөө үлдээж өөрийгөө маргаашийн гялалзсан сайхан энергиэр дүүрэн байлгаарай. 
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал