Хайрыг даах хэцүү

Хайрыг даах хэцүү. Ээж, аавынхаа хайрыг, хайртай хүмүүсээсээ ирэх хайрыг даах хэцүү. Зарим хүмүүс мундаг онц сурч байгаад, бүх зүйл дээр мундаг байж байгаад амьдралын шийдвэртэй тулгарах үед азгүйдээд больчихдог. За ёстой энэ л мундаг амьдрах байхдаа гэж бодохоор асуудалтай утгагүй амьдарч эхэлдэг. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр хайрын хариуд ямар зан гаргах вэ? хайрын хариуд хариу үйлдэл үзүүлэхгүй бол амьдралд хэцүү зүйл тохиолдоно гэсэн үг л дээ. Жишээгээр тайлбарлая:
 
Хайр бол хамгийн цэвэрхэн агуу зүйл. Тиймээс та амьдралдаа бага ч гэсэн алдаа гаргадаг байх хэрэгтэй. Тэгж байж хайрыг даана гэсэн үг. Хүүхдүүдийг бид нар сэтгэлээсээ хайрладаг. Харин хүүхдүүд өдөр бүр цаг бүр, минут тутамд алдаа гаргадаг. Гутлаа өмсөхгүй хөл нүцгэн явах, өндөр дээрээс үсрэх, хоолой идэхгүй бай, уйлах, өөрийгөө хамгаалах, ханан дээр зурах гэх мэт. Гэмгүй хэр нь, өөрийгөө хөгжүүлж байгаа мэт боловч хүүхдүүд эцэг эхээс ирж байгаа хайрыг тэгж л дааж хариулдаг.
 
Яг л үүнтэй ижилхэн амьдрал дээр хэн нэгэн таныг чин сэтгэлээсээ хайрлалаа гээд түүний хайрыг даах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол танд бүтэлгүй асуудлууд бас тохиолдож эхэлнэ. Үүнийг нь давж гарах сэтгэлийн тэнхээтэй хүмүүс нь сайхан амьдардаг бол сэтгэлийн тэнхээгүй хүмүүс нь үнэхээр асуудалтай амьдардаг. Тэгээд нас биед хүрчхээд яаж хайрыг даах уу? гэж үү? амархан. Яг хүүхэд шиг байх хэрэгтэй.
  • Сайхан эрхэл, дуул, юу ч хамаагүй зур. Хөгжилтэй зүйл үз, тогло. Сайхан сэтгэлээсээ идэх. 7 хоногт 5 удаа дуртай зүйлээ хийх. Ямар нэгэн зүйлийг шохоорхож хийгээрэй. Хариуд нь таны амьдрал илүү бүтэмжтэй байж, сэтгэл санаа нь сайхан байж та аз жаргалтай байх болно.
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал