Ажил дээрээ, гэртээ зөвхөн танаас өөр хүн суудаггүй, та л тухалдаг бол тэр таны л сандал. Өөдрөг байхын тулд танд сандал их хэрэг болно. Учир нь Фэнг шүйд зааснаар өөрийн гэсэн сандалтай хүн заавал амжилтад хүрдэг. Энгийн хүнийг бодвол амжилтад хүрч, нэр нөлөөтэй болох, хүссэн санхүүгийнхээ эрх чөлөөнд хүрдэг байна. Яагаад гэхээр сандал нь тухайн хүндээ нэр алдар, бат бөх найдвартай харилцаа, урт удаан тогтвортой амьдралын тааламжтай энергийг үүсгэдэг төмөр махбодыг үүсгэгч зэмсэг гэж үздэг.
Ар тал нь онгорхой биш, битүү, мөн түшлэгтэй сандал байх хэрэгтэй. Дугуйтай дугуйгүй нь хамаагүй. Мөн хүүхдүүддээ ч гэсэн сурлагын чанар зөв амьдралын хэвшил, хүмүүжилд нь нөлөөлөхийн тулд заавал өөрийн гэсэн сандал худалдаж авч өгөөрэй.
Европын Фэнг Шүйд: Европчууд хүүхдээ хөлд ороход нэг сандал, хоолны, мөн хичээл хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь зориулсан сандал гэж тусад нь бэлдэж өгдөг. Дэлхийн олон ч алдартай баячууд өөрийнхөө амжилтын талаар ярилцахдаа хүүхэд байхдаа сууж байсан сандлаа дурссан байдаг. Тэгэхээр энэ бол хий хоосон зүйлс биш юм. Тиймээс өөртөө болон хүүхдэдээ зориулж заавал сандал авч өгөөрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ