Ажлын байран дээр хамгийн том асуудал болсон ажлын ширээний байрлалын талаарх мэдээлэл.
Фэнг Шүйд хаалга руу нуруугаа харуулж суух муу гэж үздэг. Энэ байрлалыг “нуруунд хутга” гэж нэрлэдэг. Нүүрээрээ орох хаалга руу харж суувал сайн, гэхдээ яг эсрэг талд нь бус, харин бага зэрэг диагональдаж суух нь зүйтэй.
Таны ар талд бат бэх хана эсвэл ядаж албан тасалгааны хаалт байвал найдвартай. Өнгийж унжсан зүйл таагүй. Агааржуулагч эсвэл номын тавиур дор бүү суу. Таны өмнүүр хаалт байдаг бол нуур, цэцэгт тал, өөрөөр хэлбэл, таны нүдний тань өмнө цэлийлгэх тийм зургийг өлгөөрэй.
Хэрвээ ажлын байранд тань олон хүн ажилладаг эсвэл тан дээр олон хүн орж гардаг бол ажлын ширээн дээрээ ямар нэг хурц тод эсвэл өөрийн дуртай зүйлийг тавиарай. Энэ нь ширээний гоёмсог гэрэл, дуртай автомашины тань загвар ч байж болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ