Нэг зангаараа байсангүй, их өөр болжээ, биеэ тоосон байна. Их завгүй дээгүүр хараад тоохгүй байна.
Маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрийн үнэ цэнэ заавал үнэлэгддэг юм.
Ажил хэрэг нь сайн болж, улам илүү их эрч хүчтэй, мундаг байх тусам хүмүүсийн ингэж хэлэх нь нэмэгдэнэ. Хүмүүсийг ингэж хэлэх бүрд тэр хүмүүс ямар их сэтгэлийн зовлон эдэлдгийг мэдэх үү? Мэдээж бүх зүйлийг сайжрах тусам л улам хичээж байгаа.
Харин урьдын хүндрэлтэй асуудлууд нь байхгүй болж байгаа ч нөгөө талаасаа ажил нь их болох тусам дэмий зүйлд зарцуулах цаг нь багасаж, бас асуудлыг яг голыг нь олох гэж яардаг болдог. Мөн маш их ачаалал нь нэмэгддэг учраас урьдынх шигээ хүмүүст зарцуулах цаг нь багасаж ирдэг.
Үүнийг нь хүмүүс ойлгохгүй их зантай болсон, тэнэг болсон, их өөр болсон гэж муулж, гомдож боддог. Үнэндээ тийм биш. Тэр хүний сэтгэл зүрх нь дотроо яг хэвээрээ байгаа шүү дээ. Одоо цагт маш сайн хөдөлмөрлөөд хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй. Хэзээ ч тогтвортой орлоготой болохгүй. Их хөдөлмөрлөөд байхад мөнгө олохгүй байна гэж гомдолдог өчнөөн хүмүүс байдаг. Их хөдөлмөрлөхөөр бурхан шагнана гэж андуурдаг.
Бурхан гэдэг үг нь сансрын дээд оюун ухаан гэж. Одоо цагт хэн нь илүү оюунлаг тэр дундаа их хөдөлмөрлөх биш хэн нь илүү ухаалаг байгаагаар л мөнгө олох, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Иймд хүмүүсийн сэтгэлд нь юм хийх дээрх муухай үгнүүдийг хэлэхгүй, ажил хийсэн ч илүү ухаалаг хийснээр өөртөө цаг гаргах боломжтой болно. Өөртөө цаг гаргаснаар илүү их хоббигоороо хөдөлмөрлөх, ажиллах, өөрчлөх боломж нь бүрдэнэ.
Хамгийн чухал нь өөртөө цаг гаргадаггүй, өөрөө дор хаяж 2,3 хоббигүй хүн одоо хэзээ ч мөнгө олохгүй. Завгүй хүнд мөнгө олох боломж гардаггүй. Цаг үе, нийгэм, дэлхийн байдал нь өдрөөс өдөрт биднийг улам ухаалаг байхыг л шаардаж байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ