Эрүүл саруул, аз жаргалтай байхын анхдагч үндэс суурь нь орон гэрт буй сөрөг энергийг үүсгэгч зүйлсийн тухай мэдэх юм. Учир нь сөрөг энергийн нөлөөлөл нь азгүйдэл, өвдөж зовох зэргээр таагүй асуудлуудыг байнга үүсгэж байдаг. Тиймээс гэрийнхээ аль нэг хэсэгт буруу байрласан тавилгуудыг Фэнг Шүйн хувьд зөв цэгцтэйгээр өөрчлөх хэрэгтэй.
Мөн гадаад орчны нөлөө буюу гэрийн эргэн тойронд байх байшин барилга, явган болон автозам, газрын байрлал, байгалийн тогтоц зэрэг маш чухал нөлөөтэй. Эргэн тойронд буй "Чи" энергийн урсгалыг орон зайн хөдөлгөөнийг дэмжих замаар тогтворжуулснаар тайвшралыг өгөх сайн энергийг авч чаддаг. Тиймээс та бүхэн цонхоор харагдаж буй орчин тойрноо сайн ажиглаж хараарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ