Энергийн бохирдол үүсгэгч

Фэнг Шүйд гамбанзыг аливаа өөрийн гэсэн махбод агуулсан хүнсний бүтээгдэхүүний бүтэц хэлбэрийг өөрчлөгч буюу махбодыг нь дэмждэг, нэг бол сүйтгэдэг гэж үздэг.

Гамбанз нь цэвэрхэн үедээ дээрээ байгаа хүнсний зүйлийн махбодыг тэтгэж, харин халтар буюу талх зүсээд арчдаггүй, мах хэрччихээд угаадаггүй, махаа хэрчсэн модон дээрээ ногоо хэрчдэг бол энэ нь махбодыг устгагч болж хувирч байгаа юм.

Тиймээс нарийн боов, мах махан бүтээгдэхүүн, ногооны, гурилын мод гэх мэтээр ангилалд нь тааруулж өөр өөр төрлийн гамбанз хэрэглэж байх нь таны гэрийн махбодод тустай. Мөн махаа хэрчээд, дээр нь шууд ногоогоо хэрчиж болохгүй.

Энэ нь энергийн бохирдол үүсгэж, хүнийг махбодын дутагдалд оруулдаг сөрөг талтай юм. Тиймээс бүгдийг нь ялгаж байнга цэвэрлэж байх нь танай гэр бүлийн гишүүдийг махбодын дутагдалд оруулахгүй байх ашиг тустай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал