Ажлын ширээ

Ажлын ширээн дээрээ суухдаа та бүхэн баруун гар тал нь өндөр байхаар бодоорой. Энэ бол "Уул" хамгаалалт. Өөрөөр хэлбэл баруун гар талдаа компьютерын дэлгэц гэх мэт өндөр зүйлүүдээ уул болгож байрлуулах хэрэгтэй.

Харин зүүн гар талдаа үзэгний сав болон тайлан тооцооны хавтас гэх мэт арай намхан хэрэгслүүдээ байрлуулж "Дов" байрлалаар өөрийгөө хамгаална. Тэгээд урд талдаа юу ч тавихгүй хоосон суух хэрэгтэй. Энэ нь таныг ажил үүргээ гүйцэтгэж байхад ямар нэгэн байдлаар саад гарахгүй гэсэн "Тал" гэсэн санаа юм.

Баруун талдаа өндөр зүүн гар талдаа арай намхан урдаа хоосон сууна гэсэн үг юм. Эсвэл эсрэгээрээ зүүн гар талаа өндөр баруун гар талаа намхан сууж болно. Ажиглаад байхад манай оффист ажилладаг хүмүүс дэлгэцээ голдоо тавьчхаад дэлгэцийнхээ цаанаас харагдахгүй хүмүүстээ харилцаж байгаа харагддаг. Энэ маш буруу юм. Таныг албан тушаал ахихад хүртэл саад болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал