Байшин барихад анхаарах чухал зүйлс

Гэр болон байшинг Фэнг шүйд нийцүүлэн барихад юуны өмнө газраа зөв сонгох явдал чухал юм. Фэнг Шүй нь олон мянган жил хөгжихдөө байр байшинг барих бүхэл бүтэн зарчим тогтолцоог бий болгосны дотроос хамгийн гол зүйлийн нэг нь газрын байршлыг зөв сонгох юм.

Ерөнхийдөө айл гэр байрны хойд тал буюу ард тал нь уул, өмнө талаар нь гол урсаж байвал хамгийн зөв байршил гэж үздэг. Гэр байшин хашаа барих газрыг сонгохдоо төвдөө ойр, зам харилцаа, үйлчилгээний газрууд хүрэлцээтэй эсэхийг харгалзан үзэхээс гадна түүний орчин тойрныг сайн нягтлан үзэх шаардлагатай.

Тухайлбал: Байр байшинг намагтай газар, урьд нь хог хаядаг байсан эсвэл оршуулгын газрын хажууд барих нь тохиромжгүй сөрөг энергитэй газар гэж үздэг. Мөн хэт өндөр байшингийн хажууд буюу эгц шовгор хадан хясаа, төмөр замын гарц, өндөр хүчдэлийн шонгийн дэргэд байр орон сууцыг барихаас зайлсхийх хэрэгтэй.

Орон сууцны хашаа байшинг дов толгодын орой дээр буюу хажуугийн байшингийн өнцөг рүү чиглүүлэн барих, намаг шалбааг, бохирдсон тогтоол ус, голын эгц өндөр эрэг дээр буюу огцом эргэсэн булан тохойн хажууд барих нь тохиромжгүй.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал