Усан онгоц нь эд баялгийг илэрхийлдэг. Хүн ямар үед илүү аз жаргалтай сайхан амьдрах вэ? Арга билэг хоёр билэгдэл тэнцүү байх тохиолдолд. Зовлон жаргал, баяр гуниг тэнцүү байж хүн илүү аз жаргалтай амьдардаг. Мөн Инь Ян хоёр энерги айл гэрт тэнцүү байснаар илүү сайхан амьдардаг.
Усан онгоц нь Инь буюу усан махбодтой зэмсэг. Манайхан өөрсдөө оёх нь ч бий. Усан онгоцыг эд баялаг буюу хөгжлийг тээвэрлэгч гэдэг утгаараа хаалганаас хоймор луу эд баялаг тээвэрлэж байгаагаар байрлуулаарай. Хаалга юм уу цонх руу харуулж тавьснаар танай гэрийн эд баялгийн урсгалыг гадагшаа чиглүүлж санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Анхаарах ёстой зүйл нь толгойноос дээш байж болдоггүй. Учир нь орой буюу толгой хэсгийг гал гэж үздэг. Циркийн дээврийг цэнхэр байсныг хүсэлт тавьж манайх улбар шар болгосон. Энэ нь орой дээр хэзээ ч ус гарахгүй гэсэн санаа юм.
Тиймээс та усан онгоцоо толгойноос доор хоймор лугаа урсаж орж байгаагаар байрлуулаарай. Зурмал, оёсон бүтээл бол мөн ялгаагүй толгойны харааны түвшинд хананд байрлуулна. Тиймээс байшин барилга барихдаа хэзээ ч цэнхэр болон хар өнгөөр хийж болохгүй гэсэн үг юм. Хамгийн сайн дээврийн өнгө бол улаан.
Модон бол газар байлгах нь маш сайн. Мөн усан онгоцоо өөрсдийн түрийвчний болон гадагшаа аялахдаа хэрэглэсэн зоосон мөнгөөр дүүргэх хэрэгтэй.
ЖИЧ: Фэнг Шүйн мөнгөний зэмсгийг байршуулснаар гэрт тань мөнгө орж ирнэ гэх мэтээр хүмүүс ойлгодог. Ер нь Фэнг Шүйн ямар ч зэмсэг энергийн урсгалыг засдаг. Үүнтэй ижил мөнгөний зэмсэг ч ялгаагүй санхүүгийн зөв урсгалыг л танай гэр лүү чиглүүлж байгаа хэрэг юм. Таны хичээнгүй зүтгэл хөдөлмөрөөс л бүх зүйл шалтгаална.
Баярлалаа.
Шинэ мэдээ