Бид нар муу өдөр замд гарах эсвэл муу өдөр шинэ ажил эхлүүлдэг. Яах ч аргагүй цаг хугацаа нь ингэж таараад байвал час өдөр, бүтэлгүй санагдсан өдрийг засах тухай Фэнг шүйн чухал зан үйлийн талаар мэдээлэл хүргэе.
Аль зүгтээ гарах гэж байгаагаас шалтгаалан:
- Баруун, баруун хойд зүг рүү явах бол: Сондгой тоогоор хүж асаагаарай. Үүний дараа хүжний утаа дээшээ хөөрөх үед нь утаан дээр нь лаагаар 9 удаа нар зөв тойрог агаар дээр хий зурж өгөөрэй (Мэдээж лаагаа асаана.) Хэрэв лаа нь унтарчих юм бол ёслолыг дахиад эхнээс үйлдээрэй.
- Өмнө зүгт гарах гэж байгаа бол: Жижигхэн саванд ус хийж бэлдээд яг гарахынхаа өмнө баруун гараа усанд дүрж өмнө зүг рүү цацаарай.
- Зүүн болон зүүн өмнө зүг рүү гарах гэж байгаа бол: Төмөр хутга хэрэг болно. Ингээд яг дээрх зүгүүдэд агаарт хий 6-с 7 удаа зүснэ. Болгоомжтой хийгээрэй!
- Хойд зүг рүү явах гэж байгаа бол: Бага зэрэг шороо аяганд хийж бэлдэнэ. Тэгээд хойд зүг рүү 8 удаа цацна.
- Хэрэв баруун өмнө, зүүн хойд зүг рүү гарах гэж байгаа бол: Жижигхэн мод бэлдээд дээрх зүг рүү агаар дээр хий зүсэх юм. Ингэж тухайн өдрийн муу зүйлийнхээ цээрийг гаргаж сураарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ