Гэрийнхээ хананы өнгийг сонгох гэж байна уу?

Хүмүүс Фэнг Шүйн орон байрны зөвлөгөө аваад нэг ханаа цагаан, нөгөө ханаа улаан, арын ханаа цэнхэрээр будаж нүд эрээлжилсэн сонин болно гэж ойлгодог. Мөн зарим интерьер дизайны компани үүнийг ойлгохгүй, уурлаж дургүйцэх нь бий. Энэ бол Фэнг Шүйн талаар танин мэдэхүйн ойлголт багатайн илрэл юм.

Фэнг Шүйгээр өнгө сонгохдоо мэргэжлийн Фэнг Шүйгийн зөвлөгчөөс орон байрны зөвлөгөө авах хэрэгтэй ба айл болгоны байршил өөр учир заавал гэрт нь очиж байж зөвлөх хэрэгтэй болдог. Хэмжилт хийж, судалдаг. Манайхан цайвар гэгээлэг обойнд илүү дуртай байдаг.

Монголчуудын дийлэнх сонгодог өнгө нь ногоон болон цайвар шаргал обой. Махбод болон зүг чигээсээ хамаарч бүх өрөөний өнгөнүүд өөр өөр гардаг. Зарим нь адилхан ч гарна. Хамгийн гол нь нэг үйлдвэрийн ижилхэн хээтэй обой хэрэглэх хэрэгтэй. Тэгээд өнгөнүүд нь өөр ч гэсэн уусалттай байдлаар хананы өнгөө сонгох нь бидний гол асуудал өөр өөр өнгийн ханатай юм шиг харагддаггүй.

Обойгоо сонгохдоо дандаа 120той өргөн обой сонгож байгаарай. Учир нь энгийн 60,80-ийн өргөнтэй обойг бодвол залгаас маш бага харагддаг. Саатай болон гялалзсан обой нь гэрийн харилцааны энергийг үгүй хийж байдаг. Тийм учраас аль болох олон хээгүй, цулгай нэгэн жигд обой сонгох хэрэгтэй. Обой болон хөшигний өнгө байнга зохицож байх ёстой.

Мөн зочны өрөөний обой, буйдан, хөшиг гурав ижилхэн өнгөтэй болон төстэй өнгөөр илэрхийлэгдэж байх нь айл гэрийн өнгө үзэмтэй харагдуулахаас гадна гэрийн эзний ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг. Обойг 6 сард нэг удаа тусгай зориулалтын хөөсөөр угааж байгаарай. 6 сард нэг удаа обойгоо угааж байх нь айл гэрийн ажлын энергитэй буюу ашиг орлоготой шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл ажил төрөл карьерын энергийг цэвэрлэж байна гэсэн үг юм.

Ханын цаас бол Фэнг Шүйд айл гэрийн энергийг тэнцвэржүүлэгч, хамгаалагч, дуудагч, даллагчийн үүргийг гүйцэтгэдэг учир зөв өнгөө сонгох нь л хамгийн чухал. Хүмүүс буруу өнгийн обой наадаг. Наачихаад засах арга байна уу гэж асуудаг. Нэгэнт наасан бол засах арга тун хомс. Тиймээс анхнаасаа л зөв наах хэрэгтэй. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал