Муу бодол

Санаа зовомтгой, муу бодолтой хүн их өвчлөмтгий байдаг. Дэлхийн дээр гурван гайхамшиг байдгийн нэг нь гэрэл гэгээ. Гэрэл гэгээ нь дотроо хоёр янз. Гаднах гэрэл гэгээ, доторх гэрэл гэгээ.

Гадна гэгээ бол хүний ажил төрлийн бүтэмж, хайр сэтгэл, харилцаа, аз завшаан боломж гээд л олон утгуудыг илэрхийлж байдаг бол дотор гэрэл бол шууд эрүүл мэндтэй холбоотой байдаг.

Гэтэл бид гадна талдаа муу муухай зүйл хийж, архи ууж, тамхи татаж хүнтэй маргалдаж, санаа зовж, сэтгэл гутралд орох тусам дотор гэрэл маань бүүдгэр болж байдаг.

Дотор гэрлийг асааж сэтгэлийг амилуулах олон арга бий.

Дасгал хөдөлгөөн хийх, бясалгалаар хичээллэх, тайван байх, инээмсэглэх, дуртай зүйлээ хийх гээд л. Тиймээс муу бодлоор дотор гэрлээ бүүдгэр болгохгүй байхад бид бүхэн анхаарлаа маш сайн хандуулах ёстой юм шүү.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал